Муу зуршлаасаа салах хэрхэн салах вэ?
1. Хүн нэг зүйлийг их бодоод байхаар тухайн зүйлээсээ салж чадахаа байчихдаг. Жоохон хүүхдээс барьж байгаа зүйлийг нь авах гэхээр тэд яадаг вэ? Мэдээж тэд өгөхгүй. Харин оронд нь та түүнд юм өгөөд, тухайн зүйл нь түүнд их таалагдах юм бол тэд барьж байсан зүйлээ өгчихдөг. Тэгвэл үүнтэй адил та яагаад зуршлаа өөр сонирхолтой зүйлээр сольж болохгүй гэж?
2. Та муу зушлаасаа салах боллоо гэж бодьё. Тэгвэл та тухайн зүйлээ хийхээ байчихлаар танд цаг зав их болно. Цаг зав их болохоор та мэдээж нөгөө зуршлаа санах болно. Тиймээс хэрвээ та ямар нэг зүйлийг хийхээ болих гэж буй бол оронд нь хийх зүйлээ эхлээд олох хэрэгтэй.
3. Та тамхинаас гарах боллоо гэж бодьё. Тэгвэл өөртөө “ тамхинаас гарна” гэж хэлэх байх. Тэгвэл гарах гэсэн үг тань ямар нэг байдлаар сөрөг сонсогдож таны оюун ухаан энэ үгийг маш муугаар хүлээн авах болно. Харин үүний оронд тамхинаас гарах гэсэн үгээ эерэг болгон хэлэх хэрэгтэй. Жишээ нь та тамхи татахын тулд мөнгө зардаг. Тэгвэл өөртөө “би тамхинд зардаг байсан мөнгөөрөө илүү чанартай хоол авж идэх болно” гэх мэтээр эерэг болгох хэрэгтэй.
4. Танд хэрвээ тамхи татах бодол орж ирээд байх юм бол сонин хачирхалтай бодлуудыг бодож эхлэх хэрэгтэй. Жишээ нь би тамхи татах тухай бодож байхын оронд сайхан машин унан давхиж байна гэж бодох болно гэх мэт.
5. Зуршлаас салах нь хүнээс маш их идэвхжүүлэлтийг шаарддаг. Ингэхийн тулд та “ амьдралдаа хэрэгжүүлэх гэж буй зөв зуршлууд болон амьдралаасаа авч хаях гэж буй муу зуршлуудаа жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд тухайн зөв зуршилууд нь танд болон бусдад ямар хэрэгтэй, ач тустайг нь бодох хэрэгтэй. Мөн муу зушлуудаасаа салсанаар ямар ач тустай юм бэ гэдгийг бод.
6. Амьтан сургагчид амьтадыг ямар нэг үйлдлийг сайн хийхэд нь шагнаж идэх юм өгдөг. Ингэж тэднийг урамшуулж идэвхжүүлдэг. Тэгвэл энэ арга ч гэсэн хүндээр сайн хэрэгждэг. Тиймээс та хэвээ бүтэн өдөржин тамхи татахгүй явсан бол өөрийгөө шагнаж ямар нэг гоё зүйл өөртөө авах хэрэгтэй.
7. Хэрвээ та найзыхаа, гэр бүлийхээ, эхнэрийхээ шаардлагаар зуршлаасаа салах гэж буй бол энэ нь танд нэг их үр дүн өгөхгүй ба таныг стресст оруулах болно. Харин үүний оронд та зуршлаасаа салж буй нь өөрт тань ямар их хэрэгтэй вэ гэдэг талаас нь бодож хандах хэрэгтэй.
8. Зуршлаасаа салах нэг гол зүйл бол та орчиноо өөрчилөх ёстой. Хэрвээ та тамхи татдаг найзуудтай бол аль болох бага уулзах хэрэгтэй ба мөн гэртээ байгаа үнсний сав, асаагуур зэргийг гаргаж хаях хэрэгтэй.