2011-04-03
Видео бичлэг засах


Компьютерийн нарийн мэдлэг шаардлахгүйгээр та видео бичлэгээ засварлах боломжтой.


1. Юун түрүүнд видео засварлах софтвер сонгон авах хэрэгтэй. Аз болоход та ямар нэгэн софтвер татах шаардлагагүй Windows үйлдлийн систем нь өөр дээр суугдсан кино хийх програмтай байдаг.Энэхүү програм нь WMV файл болон бусад windows дээр шууд гарах боломжтой формат дээр хадгалагддаг.

Start--All Prgrams--Windows Movie Maker дарааллаар ор.

2. Програмаа нээсэн бол видеогоо програмдаа оруулж өг. Ингэхдээ компьютерт суулгасан видеогоо import video гэсэн сонголтыг дарж оруулна. Хэдийгээр таны видеог хэдэн жижиг хэсэг болгон оруулж болох боловч энэ нь засвар хийхэд тань тусална.Та өөр бусад видео зураг, дууг хүртэл видеондоо хийж өгөх бололцоотой.

3. Видео болон бусад файлуудаа оруулсан бол видеог цагаар харуулах буюу Show Timelime гэсэн товчийг дар. Энэ хэсэгт та видеоны аль хэсгийг илүү уртасгаж бас хасах зэргийг харах бүрэн боломжтой.

4. Дэлгэцэн доор байрлах видеог хэсэгчлэн хуваах гэсэн хэрэглүүрийг ашиглан та видеог хүссэн хэмжээгээрээ хасаж болно. Үүний тулд та Ctrl+L товчийг даран хийж бас болно. Мөн та видеондоо хүссэн дуу, элдэв текст ч оруулах боломжтой ба текст оруулахдаа меню хэсгээс Аdd credits-ийг сонгоход л хангалттай.

5. Видео жижиг хэсгүүдэд хуваагдан орсон байгааг та анзаарсан биз нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих шилжилтийг олон төрлийн хөдөлгөөний эффекттэй хийж болно. Ингэхдээ меню хэсгээс edit movie дараа нь video effect-ийг дараарай. Энд олон сонирхолтой эффектүүд байх ба хуучин видео мэт болгож видеог хурдлуулж удаашруулах гэх мэт таныг уйдаахааргүй эффектүүд байх болно.

6. Та видеогоо засаж янзалсан бол видеогоо бүхэлд нь play товчийг дарснаар харж болох юм. Ингээд зарим нэг таалагдахгүй байгаа зүйлсээ дахин өөрчилж болно. Сэтгэлдээ хүрэх хүртэл видеогоо өөрчлөн, хадгалахад тань олон сонголтууд гарч ирнэ үүнд: Компьютертай хадгалах, DVD болгон хувиргах гэх мэт. Та өөрийнхөө хүссэн сонголтийг хийж хадгалаарай.

Зөвлөгөө: Гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө видеог эсвэл зургийг бүтээлчээр өөрчлөн хэн нэгэн дотны хүндээ бэлэглэвэл бас сайхан бэлэг байх болно


Бичсэн: informations | цаг: 20:25 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


erguu
bitgii iim lalriin ym hiij tsag barj bai
Бичсэн: wtfuck цаг: 21:17, 2013-01-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax